One Financial Markets-н тухай

One Financial Markets нь хөрөнгө оруулагч нарт 24/5 горимд арилжаа хийх боломжийг олгодог дэлхийд тэргүүлэгч цахим брокер юм. Манай харилцагчид валют, бараа таваар болон индексийн зах зээлд цахим арилжааны програмаар дамжуулан оролцох боломжтой.

C B Financial Services ХХК нь Их Британи болон Өмнөд Африкийн Санхүүгийн Зохицуулах Хороогоор (СЗХ) итгэмжлэгдсэн шилдэг брокерын компани юм. Анх 2007 онд Лондон хотноо төв салбараа байгуулсан бөгөөд одоогоор One Financial Markets нэрээр Дубай, Кубейт, Хонконг зэрэг дэлхийн томоохон хотуудад өөрийн салбар оффисыг байршуулан брокерын үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 466201 бүртгэлийн дугаартайгаар Их Британийн Санхүүгийн Зохицуулах Хороогоор итгэмжлэгдсэн.
  • 45784 бүртгэлийн дугаартайгаар Өмнөд Африкийн Санхүүгийн Үйлчилгээний Хороогоор итгэмжлэгдсэн.

One Financial Markets Asia ХХК нь C B Financial Services-ийн охин компани бөгөөд BFZ621 бүртгэлийн дугаартайгаар Бүгд Найрдам Хятад ард улсын Засаг Захиргааны онцгой бүс Хонконгт үйл ажиллагаа явуулдаг.

Та яагаад OFM-г сонгох ёстой вэ!

  1. Их Британийн Санхүүгийн Зохицуулах Хороо, Хонгконгийн Үнэт Цаасны болон Фьючерсийн Хороогоор итгэмжлэгдсэн, олон улсад үйл ажиллагаа явуулдаг, найдвартай брокер юм.
  2. Олон төрлийн онлайн, оффлайн сургалт болон арилжааны семинар зохион байгуулдаг
  3. Арилжааны шимтгэл 1.0 пипээс эхэлнэ. /Spread/
  4. Дансны цэнэглэлт эсвэл татан авалтыг найдвартай гүйцэтгэх арын албаны програм
  5. Хятад, Англи хэлээр харилцагчдад ганцаарчлан зөвлөгөө өгөх харилцагчид үйлчлэх баг*
  6. Өдөр бүр зах зээлийн мэдээллийг үнэ төлбөргүй авах, харилцагчдаа хөгжүүлэх чиглэлийн үйл ажиллагаа болон семинарт оролцох боломжтой
    *VIP эрхтэй харилцагчдад хамаарна

Арилжааны Програм

One Financial Markets нь дэлхийд тэргүүлэгч маш олон банкуудтай хөрвөх чадварын үйлчилгээгээр хамтран ажиллаж байна. Төрөл бүрийн техник шинжилгээний индикатор бүхий МетаТрейдр 4 арилжааны програмыг хөрөнгө оруулагч нартаа санал болгон валют арилжааны зах зээл болон бусад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн дээр арилжаа хийх боломжийг олгодог.

Бид та бүхэнд дараах арилжааны програмыг санал болгож байна.

ONE | Арилжааны платформ /МТ4/

MT4 арилжааны програм нь хэрэглэхэд хялбараас гадна өргөн цар хүрээний үйл ажиллагааны бүтэц болон арилжааны стратегийг өөртөө багтаасан байдаг ба EA-г дэмжиж ажилладаг.

ONE | Гар утасны програм /МТ4/

МТ4 гар утасны програмыг ашиглан өөрийн арилжааны дансаа удирдах, захиалга өгөх, мөн хаана ч явсан дансны мэдээллээ түргэн шуурхай авах боломжтой. Уг бүтээгдэхүүн нь iOS болон Android үйлдлийн системийг дэмжинэ.

ONE | Цахим арилжааны систем

Цахим хуудсанд суурилсан арилжааны систем нь компьютер болон гар утсанд суусан арилжааны програмыг дэмжих зориулалттайгаар бүтээгдсэн бөгөөд дэлхийн аль өнцөг булан бүрээс интернет холболтыг ашиглан санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжтой .

Шагнал

  • СЗХ-гоор Итгэмжлэгдсэн Шилдэг Брокер 2013
  • Шилдэг Боловсролын Бүтээгдэхүүн 2013
  • Шилдэг Форексийн Үйлчилгээтэй Брокер 2014
  • Хамгийн Нэр Хүндтэй Брокер 2014
  • Хятадын Форекс Экпо –Жижиглэнгийн Форексийн Шилдэг Үйлчилгээ Үзүүлэгч
  • Хятадын Форекс Экпо – Форексийн Харилцагчийн Шилдэг Үйлчилгээ Үзүүлэгч